Thursday, September 3, 2009

Амарын шонхор

Европд тохиолдлын шинжтэй таардаг Азийн энэ зүйл шонхорын нүүдлийн замнал нь сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээр татаж байгаа юм байна. Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын зэрлэг амьтанд зөвлөх төвтэй (IWC, UK) хамтран өнгөрсөн 7 дугаар сарын 21 нд Хустайн байгалийн цогцолбар газарт үржлийн эм Амарын шонхорт сансрын хиймэл дагуулын дамжуулагч зүүж энэ зүйл шувууны нүүдлийн замналыг судалж байна.
Хэрвээ шувуунд зүүсэн дамжуулагчид ямар нэгэн алдаа, эсвэл шувуу маань эндэхгүйгээр ирэх өвлийг өнгөрөөж чадвал сайхан мэдээ өгөх учиртай. Шонхор шувуудын дотроос жижигхэн биетэй шонхоруудын тоонд ордог энэ зүйл нь Хустай нуруунд олон тоогоор үүрлэдэг байна. Мөн нүүдлийн үедээ ч энд маш олон тоогоор цуглардаг. Гэвч сүүлийн 2-3 жилд өмнөх шигээ тэгж ихээр харагдахгүй байгаа тухай судлаачид нь ярьж байсан. Өнгөрсөн сарын сүүлээр бид Хустай нуруугаар дайрч ирсэн ба бид Хустай нурууны Баянгийн ам, судалгааны төвөөс хойш жуулчны баазын хооронд нийт 63 амарын шонхор (Amur falcon), 26 зээрд шонхор (Lesser Kestrel), 6 начин шонхор (Common Kestrel) тооллоо. Амарын шонхорын дийлэнх нь Баянгийн амны шонгийн утаснууд дээр таарсан ба ажиглахад залуу шувууд маш олон байсан.

Дамжуулагчтай эм Амарын шонхор, сулласаны дараа (Зургийг П. Ганхуяг)

No comments:

Post a Comment