Monday, January 7, 2013

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ойролцоох Их булагийн ам-д өвөлжиж буй шувуудын ажиглалт

Нийтлэл бичсэн Пүүжээ (1 сарын 6-нд)
 
Өнөөдөр Ханбогд сумын төвийн ойр байдаг Их булагийн аманд өвөлжиж байгаа шувууд ажиглалаа. Өрнийн тоншголжин (Sitta europaea)-1, Шарга хайруулдай (Prunella fulvescens)-50 орчим, Сибирийн хайруулдай (Prunella montanella)-1, Ягаан бужмар (Carpodacus roseus)-1, Энхэт бялзуухай (Bombycilla garrulus)-1, Сүүлт хөхбухандай (Aegithalos caudatus)-5 харлаа. Мөн тал газраар Монгол болжмор (Melanocorypha mongolica) хэдэн зуугаараа сүрэглэн нисэж байгаатай таарлаа.  
Ханбогд уулын Их булагийн аманд өвөлжиж буй зарим шувууд
Энэ газар өнгөрсөн жилүүдэд Хэрмийн бялзуухай харж байсан юм харин энэ удаа олж харж чадсангүйээ.

2 comments:

  1. Sainu Puujee?
    bichsen niitleliig chine unshlaa. Olon shuwuud ajiglagdjee. Ix bulgiin amnaas gadna baga bulgiin am dund bulgiin amand mun ajiglalt sudalgaa hiij bga bolwuu.

    ReplyDelete
  2. Sain, Sain uu Iderbataa,

    Oird Ikh bulagiin amnaas uur gazar ajiglalt hiigeegui. Ikh bulagiin am bol ene orchimd shuvuud uvljihud hamgiin tohiromjtoi gazar. Baga bulag dund bulagt ungursun jiluuded shuvuud ajiglagdaagui bolohoor oird ochoogui.

    ReplyDelete