Friday, March 1, 2013

Сайн байна уу эрхэм шувуу сонирхогчдоо,


Та бүхнийг нэгэн өвөрмөц бөгөөд сонирхолтой сургалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Шувуу сонирхогч, фото зурагчин Н.Гансүх шувуудын зургийг хэрхэн авах вэ гэдэг сэдвээр 2 өдрийн сургалт хийхээр бэлдээд байна. Сургалт 2013 оны 3 сарын 16-17 нд Art House Center-ийн байранд өглөөний 10 цагаас эхлэнэ. Энэ сургалтаар шувууны зураг авах аргууд, хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүд, дижископ хийх арга, нисэж байгаа шувууны зураг авах, видео бичлэг хийх, дуу бичих зэргийг лекц хэлбэрээр 8 цагийн хичээл байна. Мөн фото зургийн олон чухал аргуудаас заах болно. Сургалтын 2 дахь өдөр Сонгино руу явж шувууны зураг авах дадлага хийж, бодит байдал дээр гарч болох асуудал, бэрхшээл, түүнийг хэрхэн шийдэх аргын талаар ярилцлага болно. Сургалтын төлбөр 20000 төгрөг бөгөөд дадлагад явах унааны зардал ороогүй болно. 

Та бүхнийг энэхүү сургалтад идэвхтэй оролцохыг клубын зүгээс уриалж байна. 

No comments:

Post a Comment